"АСЭ" эмэгтэйчүүдийн эмнэлэг

Хаяг:

Bichil horoolol Ulaanbaatar, Mongolia

Вебсайт
Майл хаяг
Facebook
Утасны дугаар:

11 36 1643

Цаг авах
Автомашины зогсоол:

Гаднаа машины зогсоолтой /Төлбөр: Төлбөрүй₮/

Wifi-тай
Автобусны буудал:

Бичилийн аркийн буудал

Эмчилгээний тасагтай
Картаар үйлчилдэг

Эмнэлгийн товч танилцуулга

“АСЭ” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн мэс засал, урогинекологийн төрөлжсөн нарийн мэргэжлийн анхдагч эмнэлэг юм. 2004 онд эмэгтэйчүүдийн болон урогинекологийн мэс заслыг эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт хөгжүүлэх эх суурийг тавих зорилгоор нээгдэж, 2011 онд гэхэд жил бүр 500 орчим үйлчлүүлэгчид яаралтай болон төлөвлөгөөт мэс засал хийж, умайн бүрэн унжилтын үтрээ хаах, дурангийн аргаар умайг сойх мэс заслыг үтрээгээр хийх, дурангийн мэс засал, хэвлийг нээж хийх гэсэн 3 аргыг хэрэглэн, эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн дунд хэрэгжүүлж чадлаа. Мөн 2006 онд эмэгтэйчүүдийн шээс задгайралтын ТОТ мэс заслыг, 2012 онд ТВТ /Tension-Free Vaginal Tape/ мэс заслыг улсдаа анх удаа хийж, эмчилгээний аргад баг хамт олноороо мэргэшиж, гадны улсын эмч нартай хамтарч, мэргэжил нэгт эмэгтэйчүүдийн эмч нарт 2 удаагийн сургалтыг хамтран зохион байгуулж ажиллалаа. Манай эмч нарын 45% нь эрдмийн болон эмчийн зэрэг цолтой, 50% нь БНСУ, Итали, БНХАУ зэрэг улсад мэргэжил мэдлэгээ дээшлүүлсэн, 80% нь эмэгтэйчүүдийн чиглэлээр хавсарсан, нарийн мэргэжлийн, чадварлаг, эмч нарын багтай. “АСЭ” эмнэлэг нь эмэгтэйчүүдийн мэс заслын салбарт олон улсын эмчилгээний дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх, нутагшуулах болон урогинеколог (эмэгтэйчүүдийн шээс задгайрах эмгэг)-ийн мэргэжлийн эмч нарыг чадваржуулах, олон улсын эмч нартай хамтран ажиллах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс цогц үзүүлэх, үйлчлүүлэгчийн хяналтын системийг нэвтрүүлэх зэргээр үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдээлэл

Эмнэлгийн байршил

Эмнэлгийн цагийннхуваарь хуваарь

Даваа- Баасан 09:00-17:00 Бямба 10:00-17:00 Ням амарна

Шинжилгээ авах цагийнн хуваарь

Даваа- Баасан 09:00-17:00 Бямба 10:00-17:00 Ням амарна

Эмч нарын үзлэгийн цагийн хуваарь

Даваа- Баасан 09:00-17:00 Бямба 10:00-17:00 Ням амарна

Эмч нар

Н.ЭНХТАЙВАН
зөвөлгөө

© 2017 Бүрэн эрхтэй хуулиар хамгаалагдсан. Developed By Gombo Ganbat