"Сонгдо" эмнэлэг

Хаяг:

Сүхбаатар дүүрэг 1-р хороо , Чойдогын гудамж Сонгдо эмнэлэг

Вебсайт
Майл хаяг
Facebook
Утасны дугаар:

7011 1164

Цаг авах
Автомашины зогсоол:

Гаднаа машины зогсоолтой /Төлбөр: ₮/

Wifi-тай
Даатгалаар үйлчилдэг
Автобусны буудал:

Багшийн дээд

Эмчилгээний тасагтай
Картаар үйлчилдэг

Эмнэлгийн товч танилцуулга

Эмнэлэг үүсгэн байгуулагдсанаас хойш 2011, 2014 онуудад магадлан итгэмжлэгдсэн ба үйл ажиллагаагаа сайжруулж, олон төрлийн эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлж, амбулаторийн үзлэгийг 2 дахин нэмэгдүүлсэн ба ерөнхий мэс заслын үйлчилгээг өргөжүүлсэн. Зүрх судасны тасгийг нээн ажиллуулж, нарийн ажилбаруудыг нэмэгдүүлсэн ба одоогоор үндэсний зүрхний төв болохоор зорин ажиллаж байна. Урологи, үргүйдлийн клиник, гоо сайхны мэс засал гэх мэт хэд хэдэн тасгуудыг нэмж, амжилттайгаар ажиллуулж байна. Манай эмнэлэг нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэл шаардлагад нийцүүлэн амбулатори, хэвтэн эмчлүүлэх, багц шинжилгээг багтаан нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг. Бид оношлогоо, эмчилгээндээ хамгийн сүүлийн үеийн, технологийн дэвшилтийг өөртөө шингээсэн MAGNETOM Symphony 1.5T MRI, SOMATOM Sensation 64 CT, Axiom Angiography, мөн Real time PCR гэх мэт техник, тоног төхөөрөмжийг ашигладаг. Шаардлагатай тохиолдолд онош тодруулахаар Тайланд, БНСУ, АНУ зэрэг улсууд уруу өвчтөний мэдээллийг цахим хэлбэрээ илгээн, богино хугацаанд хариуг авах технологи мөн манай эмнэлэгт суурилагдсан байдаг. Нийт 7 жилийн туршлагатай манай эмнэлэг нь эрүүл мэндийн салбартаа томоохон ажил олгогчдын нэгд ордог. Манай нийт эмч сувилагч нар ажлын дадал туршлагатай, өндөр хэмжээнд бэлтгэгдсэн байдгаас гадна улсын хэмжээний, олон улсын зөвлөх эмч нарыг урилгаар ажиллуулдаг онцлогтой. Манай эмнэлгийн амжилттай ажиллагааны илтгэл болж 2014 оны 4 сард Тайландын Вант улсын Бумрунград ОУ-ын эмнэлэг манай эмнэлэгт хөрөнгө оруулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн үйлчилгээ, менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдээлэл

Эмнэлгийн байршил

Эмнэлгийн цагийннхуваарь хуваарь

Даваа-Баасан: 08:00-17:30 цаг хүртэл Бямба 08:30-12:30 Ням амарна

Шинжилгээ авах цагийнн хуваарь

Даваа-Баасан: 08:00-17:30 цаг хүртэл Бямба 08:30-12:30 Ням амарна

Эмч нарын үзлэгийн цагийн хуваарь

Даваа-Баасан: 08:00-17:30 цаг хүртэл Бямба 08:30-12:30 Ням амарна

Эмч нар

Ц. Намхайдорж
Зүрх судас , хагалгаа

© 2017 Бүрэн эрхтэй хуулиар хамгаалагдсан. Developed By Gombo Ganbat