"Allergy Med" эмнэлэг

Хаяг:

Magsarjavyn gudamj-36, 1st khoroo, Bayangol district Ulaanbaatar, Mongolia

Вебсайт
Майл хаяг
Facebook
Утасны дугаар:

7000 5353

Цаг авах
Автомашины зогсоол:

Гаднаа машины зогсоолтой /Төлбөр: Төлбөрүй₮/

Wifi-тай
Даатгалаар үйлчилдэг
Автобусны буудал:

25-р эмийн сан

Эмчилгээний тасагтай
Картаар үйлчилдэг

Эмнэлгийн товч танилцуулга

"Allergy Med" эмнэлэг нь 2014 оны 5 сарын 31-нд нээлтээ хийж Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллаагаа явуулж эхэлсэн. Тус эмнэлэг нь арьс судлалын түүхийн хуудаснаа Монгол улсад төдийгүй Ази тивдээ анхны хэвтэн эмчлүүлэх 50 ортой томоохон хувийн эмнэлэг болж байгаагаараа онцлог юм. Манай "Allergy Med" эмнэлэгт өндөр мэргэжлийн арьс харшлын чиглэлээр мэргэшсэн баг хамт олон ажиллахын зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн орчин үеийн оношилгооны иж бүрдэл лаборатори ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэлүүд: Арьс, харшлын өвчинг эмчлэх амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасаг. Эмчилгээний гоо заслын эмчилгээ, үйлчилгээний тасаг. Оношилгооны төв, лабораторийн тасаг. Уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх физик эмчилгээний тасаг(Аарцаг нурууны бариа засал, зүү төөнүүр, самнуур, хагас бүтэн биеийн массаж). Параклиник: Саун, эмчилгээний усан массаж Маникюр, педикюр Эмчилгээний хоолны газар Coffee shop Захиргаа болон сургалт эрдэм шинжилгээ,гадаад харилцааны хэсэг Эмийн бөөний төв Эмийн сан Амбулаторийн хэсэгт: Арьсны эмчийн үзлэгийн өрөө-1 Харшлын эмчийн үзлэгийн өрөө-1 Харшлын сорил тавих өрөө-1 Хүүхдийн арьсны эмгэгийн эмчийн өрөө-1 Эмчилгээний гоо заслын эмчийн өрөө-2 Тарианы болон боолтын өрөө-2 Уламжлалт эмчийн өрөө-1 Уламжлалт эмчилгээний өрөө-1 Гэрэл эмчилгээний өрөө-1 Хүлээн авахын өрөө-1 Хэвтэн эмчлүүлэх 50 ортой тасагт: 2-3 ортой энгийн өрөө 1 ортой хагас люкс өрөө Бүтэн люкс өрөө /VIP/ Эмчилгээний гоо заслын тасагт: Эмчилгээний гоо засалд орчин үеийн өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт технологийн багаж тоног төхөөрмжийг суурилуулсан. Үүнд : Итали улсад үйлдвэрлэсэн Copper Bromide Laser аппарат /хамар хацрын өргөссөн судас арилгах, нөсөөжилтийн эмгэгүүд, мэнгэ, үү, ургацаг авах, батга, сорви, үрчлээ арилгана/ БНСУ улсад үйлдвэрлэсэн Inskin компаний IPL лазерын аппарат / сорви, нөсөө толбо арилгах, илүүдэл үсний ургалт зогсоох, арьс залуужуулах үйлчилгээ/ Radio Frequency Slim аппарат /арьс чангалж булчин өргөх үйлчилгээтэй / Англи улсын Crazy Anjil компаний Fauxy Tan бие борлуулах спрэй Англи улсад үйлдвэрлэсэн Bio-Theraupetic компаний Bt-analyze aрьсны чийгшил тодорхойлох аппарат БНСУ-ын Neuronex үрчлээний эсрэг ботокс тариа Лабораторийн тасагт: 1. Франц улсын Biomeriux компаний Vidas бүрэн автомат иммунологийн анализатороор Хүнс болон амьсгалын замын аллергенийг цусанд тодорхойлох шинжилгээ /60 төрлийн / Цусны дэлгэрэнгүй шинжилгээ / 21 төрлийн/ Элэг,бөөрний үйл ажиллагааг шинжлэх / 17 төрлийн/ Өөх тосны солилцоог шинжлэх / 4 төрлийн/ Үе мөч, үрэвслийн шинжилгээ /3 төрлийн/ Эрдэс бодис шинжлэх /7 төрлийн/ В, С вирусийн маркер тодорхойлох /2 төрлийн/ Хавдрын маркер шинжлэх /6 төрлийн/ Дааврын шинжилгээ /11 төрлийн/ хийгдэжбайна. 2. Францын Biomeriux компанийн Videk бактериологийн бүрэн автомат анализатораар 2000 гаруй бактери, мөөгөнцрийн төрлийг ялган дүйж, антибиотик мэдрэг чанарыг тодорхойлж байна. 3. Шээсэнд кальци, кератин, микроальбумин зэрэг 14 үзүүлэлтийг бүрэн автомат анализатороор үзэж байна. 4. Итали улсын Lofarma компаний аллерген тодорхойлох 60 төрлийн харшил төрүүлэгч аллергенийг арьс хатгах сорилоор оношилж байна. Уламжлалт эмчилгээний кабинет нь: Зүү тавьж харшлыгэмчилнэ Аарцаг нурууны бариа засал UV-B,A,C туяагаар арьсны архаг өвчнийг эмчилнэ. Мөн та бүхэнд: Саун, эмчилгээний усан массаж Бүтэн биеийн массаж Маникюр, педикюр Эмчилгээний хоолны газар (50 хүний суудалтай, арьсны өвчин, харшилтай хүмүүст зориулсан эмчилгээний хоолны жороор үйлчилнэ) Coffee shop Эмийн бөөний төв (Франц, Бельги улсын Биокодекс, Брюфармын 30 гаруй нэр төрлийн эмийг албан ёсны эрхтэйгээр ханган нийлүүлдэг) Эмийн сангийн үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай эмийн улсын бүртгэлд бүртгэлтэй 2000 гаруй эмээр үйлчилж байна.

Дэлгэрэнгүй

Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасгийн мэдээлэл

Эмнэлгийн байршил

Эмнэлгийн цагийннхуваарь хуваарь

Даваа- Баасан 08:30-19:00 Бямба 09:30-16:00 Ням амарна

Шинжилгээ авах цагийнн хуваарь

Даваа- Баасан 08:30-19:00 Бямба 09:30-16:00 Ням амарна

Эмч нарын үзлэгийн цагийн хуваарь

Даваа- Баасан 08:30-19:00 Бямба 09:30-16:00 Ням амарна

Эмч нар

Татьяна Михеевна Шанарова
арьс харшил

© 2017 Бүрэн эрхтэй хуулиар хамгаалагдсан. Developed By Gombo Ganbat