“БОДИТ ДЭЛГЭЦ” дүрс оношлогооны эмнэлэг Бямбасүрэнгийн Долгорсүрэн
Мэргэжил: Дүрс оношлогооны их эмч Цол зэрэг: АУ-ны магистр
Эрхлэж буй ажил: “Бодит дэлгэц” эмнэлэгийн эхоны эмч Боловсрол мэргэжил 1987 онд АУДС-ийг хүүхдийн эмч мэргэжилээр төгссөн. 2007 онд ЭМШУИС-ийн МДИ-ийн дүрс оношлогооны резидентэд суралцаж төгссөн. 2009 онд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд эх барих эмэгтэйчүүдийн дүрс оношлогооны нарийн мэргэжил олгох курс төгссөн.
2010 онд ЭМШУИС-ийн МДИ-ийн нөхөн сэргээхийн резидент төгссөн.
Ажил мэргэжил
1987 – 1996 онд СБД-ийн эрүүл мэндийн нэгдэлд хүүхдийн эмчээр ажиллаж байсан.
2007 – 2010 онд “Баянгол” эмнэлэгт эхоны эмчээр ажилласан.
2010 – 2011 онд “Баясгалантай дэлхий” эмнэлэгт эхоны эмчээр ажилласан. 2011 оноос хойш “Бодит дэлгэц” эмнэлэгт эхоны эмчээр ажиллаж байна.
Манай эмнэлэг дүрс оношлогооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. БНСУ-ын Samsung фермийн MEDISON үйлдвэрийн 3D/4D өнгөт эхо аппаратаар үзлэг оношлогоо хийж байна.
Энэ аппарат нь хамгийн сүүлийн үеийн техникийн дэвшлийг харуулсан оношлогооны хүчин чадал сайтай аппарат юм. Уг эхо аппаратаар эхийн хэвлий дэх ургийг, ураг бүрэлдсэн цагаас эхлэн тодорхойлох ба ургийн хөгжлийн явцыг тухайн үе шатуудад нь тодорхойлно.
| Хаяг: | Гандангийн төв хаалганы урд, Гарьд манлай эмнэлнг дотор11тоот |
| Утас: | 96322868, 99884042 |
| Факс: | 99884042 |
| Э-мэйл: | boditdelgets@yahoo.com |
| Вэб сайт: | http://www.emneleg.mn |