ӨДРИЙН АЛЬ ЦАГТ ДАСГАЛ ХИЙВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Хэдэн цагт дасгал хийвэл хамгийн сайн бэ - өглөө, өдөр эсхүл орой юу? Мммм, энэ асуултын хариулт бол аль цаг танд хамгийн тохиромжтой байдгаас хамаарна.

“Дасгал хийхэд хамгийн сайн цаг гэдэг бол та дасгалыг хамгийн зөв/тууштай хийж байгаа тэр цаг юм, учир нь дасгалын үр дүн нь дасгалыг хир тууштай хийж байгаатай шууд холбоотой байдаг,” гэж АНУ-ын Колумби хотод байдаг Өмнөд Каролина мужийн их сургуулийн дэргэдэх Арнолдын нэрэмжит Олон Нийтийн Эрүүл Мэндийн Сургуулын дасгалын шинжлэх ухааны професор Russell Pate, Ph.D., хэлж байна. 

Таны хамгийн сайн цаг бол маш олон хүчин зүйлсээс хамаардаг:

·        байршил,

·        цаг,

·        дасгалын төрөл, болон

·        орчин нөхцөл, гэх мэт.

Дасгал хийх хамгийн сайн цаг гэдэг бол яг ч тодорхой нэг цаг биш юм, харин энэ бол ямар дасгалыг хэнтэй, хаана хийж байна вэ гэдэг асуудал юм. Өдрийн аль цагт дасгал хийвэл дээр вэ гэдэг дээр хүн бүр өөр өөрийн хүсэл сонирхол, таалалаар хандах нь ойлгомжтой. Жишээ нь, хэрвээ та хамт дасгал хийх партнер байвал дасгал хийх илүү магадлалтай бол, хүмүүстэй уулзах, танилцах цагийг сонгох нь дээр. Харин нөгөө талаас, зарим хүмүүс ганцаараа байх дуртай байдаг.

Метаболизмаа хурдасгах эсхүл өдрийн турш ажлаа ямар ч саадгүй хийхийн тулд өглөө эрт дасгал хийх нь хамгийн сайн гэж та сонсож байсан байх. Өдрийн аль нэг цагт дасгал хийхэд ямар нэгэн ялгаа байдаг уу? Магадгүй. Гэхдээ дасгалыг тууштай хийхтэй харьцуулахад тэдгээр ялгаа нь маш бага гэнэ. 

Хэрэв та өглөөний хүн биш бол, өглөө эрт 5 цагт босч дасгал хийхээр өөрийгөө хүчлэх нь тийм ч үр ашигтай биш. Өөртөө тохирсон буюу таарсан зүйлсийг хийсэн нь дээр. Өөрөөр хэлбэл юмыг байгаагаас нь улам хүнд хэцүү болгох  хэрэггүй.

Америкийн Зүрхний Холбооноос долоо хоногт доод тал нь 150 минутын дунд хэмжээний эрчимтэй дасгал эсхүл 75 минутын өндөр эрчимтэй аэробикийн дасгал хийхийг зөвлөж байна. Гэхдээ танд дасгал хийх цаг тун бага гардаг бол яах вэ? Тийм бол өдөрт 3-10 минутын давтамжтай байхаар хэд хэдэн хэсэгт хувааж дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй. Жишээ нь:

·        Өглөө ажилдаа ирэхдээ машинаа ажлаасаа 10 минут алхах зайнд холхон тавиад, ажил руугаа нилээн түргэн алхах.

·        Өдөр цайны завсарлагаар ажлынхаа ойр орчим газраар 10 минут алхах.

·        Ажлаа дуусаад машин руу 10 минут түргэн алхах.

Ингээд л 30 минутын дасгал хийчихнэ шүү дээ! 

Дасгал хөдөлгөөнийг заавал нэг дор хийх албагүй, өдрийн турш бага багаар хийсэн чболно. Их хийх тусмаа сайн, гэхдээ дунд зэргийн дасгал хөдөлгөөн ч гэсэн огт хөдөлгөөнгүй байхаас хамаагүй дээр. "Дасгал” гэж яаг юуг хэлээд байна вэ? Дасгал гэдэг бол зүрхний цохилтыг доод тал нь 10 минутын турш нэмэгдүүлдэг ямар ч төрлийн биеийн хөдөлгөөн гэдгийг санаж яваарай.

Тиймээс өөртөө таардаг, тохирдог тэр цаг мөчдөө дасгал хөдөлгөөн хий!

ӨДРИЙН АЛЬ ЦАГТ ДАСГАЛ ХИЙВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?
0 Дэлгэрэнгүй
ТООС, ТООСОНЦОР эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
0 Дэлгэрэнгүй
Дуу авиа эмчлэх чадалтай
0 Дэлгэрэнгүй
Эмэгтэйчүүд гормоны дутагдалаас болж …
0 Дэлгэрэнгүй
Хуян нь хөөрдөг хүмүүст чухал зөвлөгөө
0 Дэлгэрэнгүй
Сарын тэмдгийн дараа үтрээнээс бор зүйл гарах нь дараах 11 шалтгаантай
0 Дэлгэрэнгүй
Тамхи зүрхэнд хортой
0 Дэлгэрэнгүй

© 2017 Бүрэн эрхтэй хуулиар хамгаалагдсан. Developed By Gombo Ganbat